How to disable autorun

 Removable USB/thumb drives use the Autorun feature to load files when the drives are plugged into the USB port. Malware exploits the Autorun feature to spread from thumb drive to PC. Disable the autorun feature to prevent malware from spreading.

  1. The easiest and most effective means to truly disable autorun can be done via this simple autorun registry hack:

    REGEDIT4
    [HKEY_LOCAL_MACHINE\SOFTWARE\Microsoft\Windows NT\CurrentVersion\IniFileMapping\Autorun.inf]
    @="@SYS:DoesNotExist"

  2. To use this method, Open Notepad and copy/paste the following into a text file:

    REGEDIT4
    [HKEY_LOCAL_MACHINE\SOFTWARE\Microsoft\Windows NT\CurrentVersion\IniFileMapping\Autorun.inf]
    @="@SYS:DoesNotExist"

    Save the file as something.reg. (You have to be sure to change the "Save File as Type" to "All Files" before saving, or Windows will try to save it as a .txt even if you typed in .reg.

  3. Locate the file you just saved and double-click the file to run it. You will receive a prompt asking if you want to add the data to the registry. Click yes to allow the modification.

  4. The above method nulls any request for autorun.inf and works on XP Home or Pro, as well as Windows Vista. Credit for this tip goes to Nick Brown.

    If you opt to disable autorun using any other method, you will first need to install an autorun patch from Microsoft that allegedly resolves issues that cause autorun to run even after it's been disabled (using methods other than the above recommended method).

  5. XP Pro users who have installed the appropriate Microsoft patch for your system and wish to disable autorun using a method other than described above, follow steps 3 through 8 only. XP Home users begin at step 9. Vista users, see How to Disable Autorun in Windows Vista.
  6. Windows XP Pro users: Click Start and then click Run. Type gpedit.msc and click OK. The Group Policy window will open. In the left pane, double-click Administrative Templates
  7. In the right pane, double-click System, scroll down the list and double-click Turn Off Autoplay
  8. In the Turn Off Autoplay Properties window, select Enabled. From the dropdown next to Turn Off Autoplay on, select All drives and then click OK. Exit Group Policy by selecting File, then choosing Exit from the menu.
  9. XP Home users will need to make the changes by editing the registry directly. To begin, click Start and then click Run
  10. Type regedit and click OK. The Registry Editor window will open.
  11. In the left pane, navigate to:
    HKEY_CURRENT_USER
    Software
    Microsoft
    Windows
    CurrentVersion
    Policies
    Explorer
    .
    (Note: For help navigating the registry, see the Windows Basics System Registry tutorial).
  12. With Explorer highlighted, in the right-pane right click the value NoDriveTypeAutoRun and select Modify from the drop down menu. The base value will be set to Hexadecimal. If not, select Hexadecimal.
  13. Type 95 and click OK.
    Note that this will stop Autorun on removable/USB drives, but still allow it on CD ROM drives. If you want to disable autorun on both, substitute b5 for the 95. (Thanks to Ian L. of Manitoba for the tip).
  14. Exit Registry Editor by selecting File, then choosing Exit from the menu.
  15. You will now need to reboot your computer for the changes to take effect.
Хөрөнгийн зах зээл
1.    Хөрөнгийн зах зээл
                 Санхүүгийн зах зээл дээр олон төрлийн төлбөрийн хэрэгсэл арилжаалагдах замаар сул чөлөөтэй байгаа  хөрөнгө эдийн засгийн нэг салбараас санхүүжилт хэрэгтэй байгаа нөгөө салбар уруу шилжиж дахин хуваарилагдаж байдаг.
                 Санхүүгийн зах зээлийг нь валютын, мөнгөний болон хөрөнгийн зах зээлүүд бүрдүүлдэг. Валют болон мөнгөний зах зээлд Засгийн газар, банк, бусад санхүүгийн байгууллагуудаас гаргасан нэг жилээс доош хугацаатай төлбөрийн хэрэгслүүдийг болон валютыг арилждаг байхад хөрөнгийн зах зээлд Засгийн газар болон аж ахуйн нэгжүүд хувьцаа, бонд зэрэг үнэт цаас гаргах замаар урт хугацааны санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг татан төвлөрүүлдэг.

2.    Монголын хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжил   
                 Манай улс зах зээлийн эдийн засагт шилжиж байсан 1991 оны эхээр Засгийн газрын шийдвэрээр Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) - ийг байгуулагдсан нь Монголд  хөрөнгийн зах зээл үүсэж хөгжих эхлэлийг тавьсан.
                 Төрөөс өмч хувьчлалын хүрээнд улсын өмчит үйлдвэрийн газруудыг хувьцаат компани болгон өөрчилсөн бөгөөд эдгээр компаниудын хувьцааг худалдан авахад зориулж иргэн бүрт хөрөнгө оруулалтын эрхийн бичиг (ХОЭБ) - г 1991.07.21 - ээс 1994.12.31-ны хооронд нэг удаа үнэ төлбөргүй олгон 1992 оны 2-р сарын 7-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржид ХОЭБ-ээр улсын үйлдвэрийн газруудыг хувьчилах анхны арилжаа эхэлжээ. Улмаар өмч хувьчлалын бодлогын хүрээнд 1992-1995 онуудад нийт 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компаний хэлбэрт шилжүүлэн нийт 8,2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96,1 сая ширхэг хувьцааг МХБ-ээр дамжуулан иргэдэд ХОЭБ-ээр эзэмшүүлсэн байна.
                 1995 оны 8-р сарын 28-ны өдрөөс бэлэн мөнгөний арилжаа буюу үнэт цаасны хоёрдогч зах зээлийг эхэлсэн бөгөөд 2008.11.28-ны байдлаар нийт 3342 удаагийн арилжаагаар 360,8 тэрбум төгрөгийн 584,7 сая ширхэг үнэт цаас арилжигджээ. Нийт зах зээлийн үнэлгээ 562,3 тэрбум төгрөг болсон нь 1995 оны 8-р сартай харьцуулахад 44 дахин өссөн  байна.

3.    TOP – 20 Индекс
                 Хөрөнгийн зах зээлийн төлөв байдал, үйл хөдлөлийг илэрхийлэгч нэг гол хэмжигдхүүн бол хөрөнгийн биржүүдийн индексүүд бөгөөд индекс нь хөрөнгө оруулагчдад чухал хамгийн эхний мэдээлэл байдаг. Дэлхий даяар алдартай Dow Jones, DJIA, S&P 500, Nikkei, Hang Seng зэрэг индексүүд өдөр бүр тооцогдон дэлхийн санхүү хөрөнгийн зах зээлийн төлвийг илтгэдэг.
                Манай орны хөрөнгийн зах зээлийн хувьд МХБ - ээс TOP – 20 индексийг арилжаа явагдсан өдөр бүр тооцож гаргаж байна. Тус индексийг МХБ-д бүртгэлтэй ХК –иудаас  хагас жил тутамд зах зээлд эзлэх байр суурь, арилжааны идэвхээр нь 20 ХК-г сонгон авч сагс бүрдүүлэн тэдгээрийн зах зээлийн үнэлгээнд суурилсан аргаар 1995 онтой харьцуулан  тооцож гаргадаг. 
                           
4.    Хөрөнгийн зах зээлд оролцогчид
                Монголын тухайд энэ зах зээлийг Санхүүгийн Зохицуулах Хороо зохицуулж, Монголын хөрөнгийн бирж, Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв компани (ҮЦТТТХТ), Брокер, Дилер, Андеррайтер болон Хөрөнгө оруулалтын зөвлөх компаниуд тусгай зөвшөөрлийн дагуу  олон төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг.
               Хөрөнгийн зах зээлийн гол зорилго бол үндэсний үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалтаар дэмжиж, хөрөнгө оруулагч иргэд, байгууллагуудын хөрөнгийг өсгөн үндэсний баялаг бүтээх явдал юм.
Оролцогч талуудын хувьд ерөнхийд нь үнэт цаас гаргагчид, хөрөнгө оруулагчид болон мэргэжлийн оролцогчид гэж хуваадаг.
 
5.    Үнэт цаас гаргагчид
               Үнэт цаас гаргах замаар үйлдвэрлэгчид, байгууллагууд болон засгийн газар хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг зах зээлээс татан төвлөрүүлж үйл ажиллагаагаа өргөжүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээгээ нэмэгдүүлэх, улс орны бүтээн байгуулалтыг хийх, урсгал санхүүжилтүүдийг хийх боломжтой болдог.
               Монгол улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуульд зааснаар Засгийн газар болон нийслэл, аймаг орон нутгийн удирдах байгууллага байгууллага болон аж ахуйн нэгжүүд үнэт цаас гаргах эрхтэй.      

6.    Хөрөнгө оруулагчид
              Дотоод гадаадын иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хэн ч хөрөнгө оруулагч байж болох бөгөөд хөрөнгө оруулагч үнэт цаас худалдаж авснаар:
-    Ногдол ашиг хүртэх
-    Ханшийн өсөлтөөс ашиг олох
-    Үнэт цаасны хүү авах
-    Компанийн эрх барилцах зэрэг олон төрлийн ашиг олох боломжтой юм.
              Мөн нөгөө талаас үнэт цаас худалдан авч хөрөнгө оруулалт хийх нь ашгийн төлөөх бусад үйл ажиллагааны нэгэн адил байнга эрсдэл дагуулж явдаг.
  
7.    Монголын хөрөнгийн зах зээлд дараах төрлийн мэргэжлийн оролцогч байгууллагууд ажиллаж байна:
  •         Үнэт цаасны арилжаа эрхлэгч - Монголын хөрөнгийн бирж ХК
  •         Үнэт цаасны төлбөр тооцоо хадгаламж эрхлэгч - ҮЦТТТХТ ХХК
  •         Үнэт цаасны арилжаанд зуучлагч - Брокерын компаниуд
  •         Андеррайтерийн компаниуд 
  •         Хөрөнгө оруулалтын зөвлөх компаниуд
                Эдгээрээс харилцагчдад шууд үйлчилдэг байгууллага бол брокерын компаниуд бөгөөд хөрөнгө оруулагчид бүх төрлийн үйлчилгээг эндээс авах боломжтой.

8.    Үнэт цаас
                Монгол Улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай ” хуульд “үнэт цаас” гэж Засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан өрийн бичиг /Бонд/, компанийн бүх төрлийн хувьцаа, компанийн гаргасан, эсхүл гаргахаар санал болгож буй хувьцааг худалдах, худалдан авах эрхийн опцион, хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа, түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/-ноос үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нийцүүлэн үнэт цаас гэж тодорхойлсон баримтыг хэлнэ гэж заасан байдаг.
               Хөрөнгийн зах зээлд гол бүтээгдэхүүн нь хувьцаа, бонд болон үүсмэл үнэт цаас байдаг бөгөөд одоогийн байдлаар монголын хөрөнгийн бирж дээр зөвхөн комьпютерийн санах ойд хадгалагддаг буюу биет бус хэлбэрийн хувьцаа, засгийн газрын болон компанийн бонд зэрэг үнэт цаасууд арилжаалагдаж байна.

9.    Хувьцаа
                Хувьцаа гэдэг нь та тухайн компанид хөрөнгө оруулан, оруулсан хөрөнгийн хэмжээгээр эрх эдлэхийг гэрчилсэн эзэмшлийн эрх бүхий үнэт цаас юм. Хувьцаа худалдан авснаар компанийн үйл ажиллагаанаас ноогдол ашиг хүртэх, мэдээлэл авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцон саналаа өгөх зэрэг хувьцаа эзэмшигчийн хуульд заасан олон эрхийг эдлэх боломжтой.
               Хувьцааны үнийн өөрчлөлт нь тухайн компанийн үйл ажиллагаа болон ирээдүй хэр байгаа болон ноогдол ашиг хуваарилж байгаа байдал зэргээс шууд хамаардаг. Хувьцааны зах зээлийн үнэ хувьцаа эзэмшигчийн хөрөнгийн үнэ цэнэ ямар байгааг илэрхийлдэг тул хувьцаа гаргагч этгээд “хувьцаа эзэмшигчийн хөрөнгийг өсгөж арвижуулах явдал”-ыг үндсэн зорилгоо болгодог юм. Хувьцааны үнэ өсөх тусам компанийн нэр хүнд өсөж, унах тусам нэр хүнд нь унадаг.  
 
10.    Хувьцааны ноогдол ашиг:
              Компани нь тухайн жилийн үйл ажиллагаанаас хуримтлуулсан ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ ноогдол ашиг олгох эсэхийг хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаараа шийддэг. Компани тухайн жилд ашиг багатай ажилласан бол ноогдол ашиг тараахгүй байх,  мөн ашигтай ажилласан боловч компанийхаа үйл ажиллагааг өргөжүүлэн нэмэлт хөрөнгө оруулалт хийх зорилгоор ноогдол ашиг тараахгүй байхаар хувь нийлүүлэгчдийн хурлаараа шийдэх эрх нээлттэй. Ногдол ашгийг ҮЦТТТХТ болон харилцагч брокерын компаниар эсвэл өөрийн компаниар дамжуулан хувьцаа эзэмшигчиддээ тарааж болдог.

11.    Бонд
               Бонд буюу өрийн бичиг нь бондыг худалдан авч эзэмшиж буй этгээдээс бонд гаргаж буй этгээдэд тодорхой хугацаатай тогтоосон хүүтэйгээр мөнгө зээлүүлэх замаар хийж буй хөрөнгө оруулалтын хэлбэр юм. Засгийн Газрын болон компанийн гэсэн үндсэн 2 төрлийн бонд байдаг бөгөөд Засгийн Газрын бондын хүү нь хөрөнгийн зах зээлийн үндсэн суурь хүү буюу benchmark болдог.       
               Бонд худалдаж авах нь банкны хадгаламжийн хүүгээс өндөр үр өгөөж өгөх магадлалтай. Бонд болон хувьцаа эзэмшигч өөрийн үнэт цаасаа хоёр дахь зах зээл дээр худалдах, барьцаалах боломжтой учир хөрвөх чадварын хувьд сайн байдаг. Мөн төрлөөсөө хөмөөрч бонд нь хувьцаанд хөрвөх давуу талтай.   
Бонд доорхи давуу талуудтай:
  •    Тогтмол хугацаанд хүү авна
  •    Тодорхой хугацааны дараа бондыг буцаан компанид худалдаж мөнгөө буцааж авна
  •    Барьцаа баталгаатай
  •    Хөрвөх чадвар сайтай

12.    Үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох вэ

              Та үнэт цаасны арилжаанд оролцохын өмнө брокерийн компанитай үйлчилгээний гэрээ байгуулж улмаар ҮЦТТТХТ-д өөрийн данс нээлгэсэн байх шаардлагатай. Энэхүү дансан дээрээ ямар ч хувьцаа бонд худалдан авах боломжтой.
               Та үнэт цаасны арилжаанд оролцохдоо харилцагч брокерын компанидаа хандан үнэт цаас худалдан авах эсвэл худалдах захиалга өгөх бөгөөд брокерын компани арилжаанд оролцож таны захиалгыг биелүүлэх юм. Арилжаа хийгдэх тутамд нийт арилжааны дүнгээс үйлчилгээний гэрээнд тусгагдсан шимтгэлийн хувийг үндэслэн шимтгэл төлөгдөх болно.

13.    Үнэт цаас гаргах
             Аж ахуйн нэгж,  байгууллагын хувьд үнэт цаас гаргах шийдвэрийг өөрийн эрх барих дээд байгууллагаар гаргах бөгөөд үнэт цаасаа Санхүүгийн Зохицуулах Хороонд бүртгүүлэн зөвшөөрөл авч, нээлттэй болон хаалттай хүрээнд гаргаж болно. Нээлттэй хүрээнд санал болгох үнэт цаасыг Монголын Хөрөнгийн Биржид бүртгүүлэн олон нийтэд арилжина.
Үнэт цаас гаргагч нь үнэт цаасаа андеррайтерийн компани буюу хөрөнгө оруулалтын банкаар зуучлуулан зах зээлд гаргах нь хамгийн түгээмэл бөгөөд хөрөнгө оруулагчдын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн найдвартай арга зам байдаг.         

14.    Андеррайтерийн үйл ажиллагаа, IPO 
            Үнэт цаасны зах зээлийн тухай хуулинд зааснаар андеррайтерийн үйл ажиллагаа гэдэг нь андеррайтерийн компани үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний дагуу гаргаж буй үнэт цаасны тухай танилцуулга бэлтгэх, шинээр болон нэмж гаргаж байгаа үнэт цаасыг бүгдийг буюу түүний тодорхой хэсгийг худалдан авах, худалдах, эсхүл үнэт цаас гаргагчийн нэрийн өмнөөс үнэт цаасыг нь нийтэд санал болгон арилжих ажиллагаа юм.
 
IPO буюу Initial Public Оffering буюу үнэт цаасыг нийтэд санал болгох гэдэг нь хаалттай буюу бидний хэлж заншсанаар ХХК нь компанийн хэлбэрээ өөрчлөн эсвэл шинээр хувьцаат компани байгуулан хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгох замаар хөрөнгө оруулалт татах үйл явц юм.

15.    Үнэт цаас гаргахын ач холбогдол
Үнэт цаасаар хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх нь дараах ач холбогдолтой:
•    Хувьцаа гаргаснаар хямд өртөгтэй, эргэн төлөх нөхцөлгүй, хугацаагүй хөрөнгийн эх  үүсвэр татан төвлөрүүлэх боломжтой
•    Бонд гаргаснаар шаардлагатай санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг зардал багатайгаар татан төвлөрүүлэх боломжтой.
•    Урт хугацаанд эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ
•    Дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах боломжтой
•    Үйл ажиллагааны хүрээ тэлж, нэр хүнд өснө.
(Нийт: 2)